СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-09

“Хурд”-ын дараагийн тоглолт даанч хол байна даа, хол байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

  

Рок попын ертөнцөд  хөл тавиад хамгийн . Тэд өөрсдийн уран бүтээлээр дамжуулан он жилүүдийн уртад олны хүндлэл хүлээж, үеийн үед үнэнч фэнүүдтэй яваа гэдгээ UB Palace-ийн концертын их танхимд толилуулсан "НАР" тоглолтоороо харуулав.

 

 

Он цагийн шалгуурт шигшигдэж үнэнчээр үлдсэн фэнүүддээ  анх энэ дуугаараа танигдан өөрсдийн орон зайгаа рок, попын ертөнцөд тунхаглан зарласан гайхамшигт  түүх “Хурд”-ынханд бий. Энэ дууг том ах Д.Ганболд нь 1978 онд цэргийн алба хааж байхдаа зохиож байсан гэдэг. Одоогоос найман жилийн өмнө “Цэргийн бодол-32” тоглолтоо хийж байсан нь саяхан мэт санагдаж байна. ​.

 

 

 

"Цэргийн бодол" дуу бүтсэний 40 жил, тэдний 25 жилийн ойн баярын тоглолттой  давхцсан нь тун сонирхолтой байлаа

 

“Хурд”-ынхан ийм хүндэл хүлээхийн тулд тийм ч амархан дардан зам туулаагүй гэдэг. Ах дүүс нэгдэн, уран бүтээл туурвиж эхлэх үеэсээ л олны эсэргүүцэлтэй байнга тулгардаг байв. Нэг хэсэг нь Монголд дөнгөж хөгжиж буй “Рок” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маяг хүчтэй нэвтрүүлж байна хэмээн дэмжиж байхад нөгөө хэсэг нь урт үс, .

 

 

 

Тайзан дээр гараад дуулж байхад нь шил хүртэл шидэж эсэргүүцлээ илэрхийлдэг хүмүүс ч байж. Тэр үед тэднийг алдар нэрнээс илүү уран бүтээлээ хүргэх гэсэн чин хүсэл, тэмүүлэл нь хэцүү бэрхшээлийг даван туулах том зориг нь болж байв. .

 

 

 

 

. Шантрах зүйл олон байсан тэр үед тэд “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг хит болсон дуугаа хүргэж олны сэтгэл зүрхэнд хүргэж чадсанаа гитарчин Д.Отгонбаяр тайзнаа нэг бус удаа дурссан.

 

 

 

1993 оноос одоогийн бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн  төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөг хүргэсэн Д.Ганбаяр ахаараа тэд их бахархдаг юм билээ. 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг оронд айлчлан тоглож тэнд ажиллаж амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ толилуулж ирсэн

 

 

 

 

. Эдгээр тоглолтоос 2005 онд Сүхбаатарын  талбайд тоглосон "Талархлын тоглолт" нь 120.000 үзэгч цугларч байснаараа алдартай. 2013 онд тус хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтодоо зориулж Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" АНУ-ын "Erika records" студид хэвлүүлсэн юм. Энэхүү пянзанд "Хурд" хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан байдаг. 

 

 

 

 

Тоглолтын дундуур МҮОНРТ-ийн хөтлөгч Г.Агааноров 250 мянган төгрөгөөс эхэлж дуудлага худалдаа зохион байгуулахад уран бүтээлийг нь үргэлж сонсдог юм. 

 

 

 

Хөтлөгч дуудлага худалдааны дараа азтанг тайзнаа урихад нь үзэгчдийн халуун уур амьсгал дээр дахин баяр хөөр нэмэв. 

 

 

  

Ийн 15 саяын үнэд хүрсэн “Алтан Пянз”-ын мөнгийг  “Хурд”-ынхан алслагдсан орон нутгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн сайн үйлсийн аянд хандивлахаар болсноо дуулгаж амжив. Тэд өмнөх тоглолтуудынхаа орлогоос иймэрхүү сайн үйлсийн аянд нэг бус удаа зарцуулж байсан удаатай.

 

 

 

Өнгөрсөн хугацаанд тус хамтлаг нийт 9 CD, 2 DVD-г гаргаж, урын сан дахь 250 орчим дуунаасаа 120 гаруйг нь дүрсжүүлэн түмэнд түгээсэн байдаг. . Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хурд хамтлагийн дуучин Д.Төмөрцог  МУГЖ цолоор, харин аргил гитарчин Н.Наранбаатар Алтан гадас одонгоор шагнагдан сонсогч фэнүүдээ баярлуулсан. 

 

 

 

 

Үүний дараахан 2014 оны 7 дугаар сарын 9-нд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярыг  МУГЖ, 2015 оны 12 сарын 28-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг МУУГЗ цолоор шагнасан юм. 

 

 

 

. “Хурд хамтлагийн 25 жилийн ойдoo зориулан гаргасан бэлэг дурсгалын зүйлс ном, футволк, blackbox  зэрэг зүйлсийг худалдаалах бэлтгэл, тайз гэрэл хөгжим техникийн багууд ажлаа тун чадварлаг төлөвлөсөн байсан нь  энэ тоглолт ямархуу зохион байгуулалттай болсныг бэлхнээ харуулж байлаа

 

 

 

Ах дүүс “НАР” тоглолтоо “Цэргийн бодол”, “Эх орон” дуугаа фэнүүдтэйгээ хамт дуулж өндөрлөсөн. Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна гэдэг шиг тоглолтыг нь тэсэн ядан хоног тоолж хүлээдэг үнэнч фэнүүдэд нь “Хурд”-ын дараагийн тоглолт даанч хол байна даа, хол байна.

 

Цомгууд

·       The Best Collection 1 (1997)

·       The Best Collection 2 (1997)

·       Unplugged (1998)

·       Өдөр шөнө (1999)

·       Эх орон single (1999)

·       Баянгол single (1999)

·       Мянган жилд ганц (2001)

·       The Best Collection III (2001)

·       Монголд төрсөн (2004)

·       Зүйрлэх аргагүй (2005)

·       Хайрын салхи (2009)

·       BlackBox Set LIMITED EDITION Vol: 1-12 /1997-2013 All Albums, Бүх цомгуудын багц/ /Цөөн тоогоор хэвлэгдсэн/ (2013)

·       Golden Disk /Алтан Пянз/ (2013)

·       Нарлаг диваажин (2016)

 

DVD

·       Unplugged II (2006 promo)

·       Талархлын концерт (2009)

·       Unplugged II (2009)

·       Чи минь байгаа болохоор /Oтгонбаяр/ (2013)  


 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.