СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгчийн засаглалд чиглэсэн "Ард нийтийн санал асуулга" ирэх 11 дүгээр сард болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Эрх баригчид болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар хамтран Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эцсийн дүр зургийг аль эртнээс "зурагласан" бололтой

Учир нь есдүгээр сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор "Ирэх 11 дүгээр сард сонгууль болно. 2020 оны зургаадугаар сарын сонгуулийг нааш нь татаж 11 дүгээр сард хийнэ... Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал баталсан парламент эрх зүйн чадамжгүй болох учраас шинэ парламентийг бүрдүүлэх сонгууль болно..." гэх бор шувуу нисэж эхэлсэн билээ. 

Үүнтэй зэрэгцэн 14 хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү, улсын аварга Э.Оюунболдын допингийн хариу буюу "шээсний асуудал"-ыг хэлэлцлээ хэмээн шүүмжлүүлж байсан. 

ҮАБЗ "шээс"-ний асуудлын ард маш чухал зүйл нуун хэлэлцсэнийг учир мэдэх хүмүүс мэр сэр ярилцаж байсан нь ирэх 11 дүгээр сард зохион байгуулах "сонгууль" юм. ҮАБЗ буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуудаж уулзан ирэх 11 дүгээр сард сонгууль зохион байгуулах тул эртнээс бэлтгэл ажлаа яаравчлан базаа" хэмээн үүрэг өгчээ.

"Сонгууль" нэрний учир өнгөрөгч долоо хоногт тайлагдаж Ард нийтийн санал асуулга явуулахаар болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс гаргасан санал буюу "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх үү, үгүй юу?" гэх асуултын төлөө улс орон даяар 2000 гаруй санал хураалтын цэг төвлөрүүлж, бас нэг ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх нь асар учир дутагдалтай гэдгийг сөрөг хүчин болон УИХ-ын зарим гишүүд бямба гарагт хуралдсан чуулганаар хангалттай "шүүмжилсэн".

Энэ санал асуулгын үр дүн ганцхан зүйлд чиглэх нь "Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу? Парламентийн засаглалтай хэвээр байх уу?" гэсэн асуултын хариулт юм. Үүнийгээ манай төрийн тэргүүн өнгөрөгч бямба гарагт /2019-09-07/ Тамгын газрын дарга З.Энхболдоороо дамжуулан асар тодорхой хэлсэн билээ. 

Эрх баригчид болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар хүссэн "хариултаа" авах болов уу?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.