2018 оны наймдугаар сараас эхэлсэн хаврын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногийн мягмар гарагт хаахаар болжээ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрөгч баасан гарагт /2019-09-07/ хуралдаж энэ долоо хоногт парламентээр хэлэлцэх асуудлыг баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл буюу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.
11:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан зарлаж уг нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэнэ.
17:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж уг хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Маргааш /2019-09-10/ 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан болж уг хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталсны дараа 2019 оны хаврын ээлжит бус чуулган хаалтаа хийх аж.
2019 оны намрын ээлжит чуулган ирэх сард буюу 2019-10-05-ны өдөр нээгдэх учиртай. Тэр болтол УИХ-ын гишүүд амарна.