Японы мэргэжлийн сумо бөхийн намрын ээлжит Аки башё өнөөдөр Токио хотын Кокугикан ордонд эхэлж байна.
Энэ удаагийн Аки башёд Монголын 23 бөх барилдах ба Жонокүчи зиндаанд Монголоос шинэ бөх барилдаж эхэлнэ. Оноэ дэвжээний Хокутэнкай Г.Сүхбат жонокүчи зиндааны 29-өөс барилдахаар банцүкэд нэр нь оржээ.
Аки башё эхний өдрөөсөө оноолтууд маш сонирхолтой гарсан ба гал гарсан барилдаануудаар дүүрэн байхнээ.
Их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Хокутофужитэй барилдах оноолттой байгаа бол өнгөрөгч башёгийн түрүү бөх болох Какүрюү М.Ананд аварга шинэхэн комүсүби Эндотой учраа таарчээ.
Маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Ичиножо А.Ичиноров өнөөдөр Озеки Точиношинтой, Тамаваши Б.Мөнх-Оргил Шодайтай учраа тааран барилдахаар болжээ.
Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.