СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шувуу хамгааллын өдөрлөг болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа болж байна. 

Монголын шувуу судлалын нийгэмлэг, БНХАУ-ын Cun Cao Xin - Хүрээлэн буй орчныг хамгаалах холбоо хамтран

Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, мөн шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож.

Монгол орны газар зүйн бүс, бүслүүрээс хамааран шувуудын тархац харилцан адилгүй байдаг бөгөөд манай орны хойноос урагшлах тусам зүйлийн тоо цөөрдөг. .

Манай орны шувуудын популяцын хандлагыг 2000 онтой харьцуулахад шувууны нийт зүйлийн 64.9 хувь нь тоо толгой тогтвортой, 31 хувь нь тодорхойгүй, 4 хувь нь цөөрөх хандлагатай, 0,1 хувь өсөх магадлалтай гэсэн үнэлгээ гарсан байдаг.

Одоогоор Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 5 хувь өвөл орж ирдэг, 10 хувь тохиолдлоор таардаг, 11 хувь нь суурин, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувууд байна.

. Үүний шалтгаан нь Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн 3 (Зүүн Ази-Австралази, Төв Ази болон Баруун Ази) зам дээр байршдаг явдал юм. Иймд шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой байдаг. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.