Засгийн газрын шийдвэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр буюу энэ сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, энэ өдрийн ажлыг 7-ны бямба гарагт нөхөж хийхээр шилжүүлсэн билээ.
Иймд өнөөдөр ажлын өдөр юм.
Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу маргааш 2,7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.