Тун удахгүй буюу энэ сарын 11-ний өдөр дэлхийн хамгийн урт нислэгийг Сингапур Эйрлайнсын хамт олон гүйцэтгэх гэж байна. Эйрбус А350-900 хэт холын зайны онгоц дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэлээ хангажээ.
Дөрвөн хөдөлгүүртэй Эйрбус онгоц Сингапураас АНУ-ын Нью-Йорк хот хүртэл 19 цагийн турш нэг ч зогсолтгүй ниснэ. 15,300 км замыг туулах нисэх онгоц бизнес-класс ангиллын 100 суудалтай. Эхний ээлжинд долоо хоногт гурван удаа Сингапураас Нью-Йоркийн Нью-Арк Лайберти олон улсын нисэх буудал хүртэл ниснэ. Энэ сарын сүүлээс өдөр бүр ниснэ гэжээ.
Сингапур Эйрлайнс компани дахин 45 ширхэг Эйрбус 350-900 онгоц худалдаж авахаар захиалсан байна. Захиалгад хэт холын зайг туулах чадвартай зургаан онгоц багтжээ. Энэ онгоц энгийн загваруудаасаа 3,000 км илүү хол туулах хүчин чадалтай үйлдвэрлэгдсэн. Шатахууны нөөц саванд 20 цаг нисэхэд хүрэлцэхүйц 24,000 литр түлш хадгална.
Гэвч бүхэл өдөржин нисэхэд зорчигчдын тав тухыг хэрхэн хангах нь чухал. А350 онгоцууд зорчигчдыг нислэгийн явцад тухтай байлгахын тулд бүхээгийг энгийн өрөө шиг байлгахыг зорьсон. LED гэрэлтэй, өндөр таазтай, дуу чимээ багасгах зорилготой үйлдвэрлэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com