СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2020 хүртэл самар бэлтгэх, худалдах, экспортлохыг хориглов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбат ". 2012 онд батлалсан Байгаль орчны багц хууль, тэр дотроо Ойн тухай хуульд “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн самрын ургацын байдалд үндэслэж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангилж бэлтгэх газар нутгийг бүсчлэн тогтооно” гэж заасан байдаг. Тиймээс орон нутгийн ойн анги болон судалгаа шинжилгээний байгууллагын ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж, .

–Ахуйн зориулалтаар самар түүж болно гэдгийг тодруулахгүй юу?

-Хууль журамд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болохыг бүсчлэн тогтооно гэж заасан. Тиймээс тухайн жилийн гарсан тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж болно гэсэн үг ороогүй л бол их хэмжээгээр бэлтгэхгүй. Мөн самар түүх зөвшөөрөлд нэр дурьдаагүй газраас самар түүхийг хориглоно.

-Ахуйн зориулалтаар гэдэг ангилалд  хэд хүртэлх килограмм самар хамаарах вэ?

-. Хэрэв 25-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэсэн үг. Мөн ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг хурааж авдаг. Цаашлаад Зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгоно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.