СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шонхор шувуу барих орон нутгийн төлбөрийг төлөөгүй байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр Уаз фургон, Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүд нийт 16 бодгаль идлэг шонхор шувуу, 36 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг түр саатуулан шалгаж байна.

Тухайн шувуудыг тээвэрлэж явсан гадаад, дотоодын иргэд нь БОАЖЯ-аас олгосон идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй боловч зарим идлэг шонхор шувууг барьсан орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй /гэрээ дутуу/, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй /шувууны тоотой тулгахад акт дутуу/, холбогдох хууль тогтоомж, БОАЖЯ-аас олгосон гэрээ, зөвшөөрөлд заагдсан амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримт байхгүй, орон нутгаас олгосон шонхор барих өгөөшинд ашиглах ногтруу шувуу барих зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсан зэргээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо.  

Иймд тухайн шувуудыг Нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д түр байршуулан, эзэн холбогдогчдыг дуудан холбогдох баримт бичгийн шалгалт хийгдэж байна. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулна гэжээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.