СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нугасан хошуут үлэг гүрвэлийн цоо шинэ төрлийг Японоос илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нугасан хошуут үлэг гүрвэлийн шинэ төрлийг Японы нутаг дэвсгэрээс олсон ба урьд өмнө ийм төрлийн үлэг гүрвэлийн үлдэц олдож байгаагүй гэдгийг Хоккайдо их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.

Хобецу музей, Хоккайдо их сургуулийн музейн хамтарсан эрдэмтдийн малтлагаар 2013 онд үлэг гүрвэлийн сүүл хэсгийг олжээ. Дараагийн ээлжийн малтлагаар үлэг гүрвэлийн гавлын ясыг олсон байна. Шинээр нээж илрүүлсэн үлэг гүрвэл өвсөн төрөлт гадрозаврид буюу нугасан хошуут үлэг гүрвэлийн урьд өмнө илэрч байгаагүй төрөл гэж судлаачид үзжээ.

Японы эрдэмтэд түүнийг “Камуязаурус жэпоникус” гэж нэрлэжээ. Камуя гэдэг нь Японы хойд нутгийн уугуул иргэдийн хэлээр цагаан хоолтон гэсэн үг ба, заурус гэж латинаар хэвлээр явагч гэсэн үг бол жэпоникус нь Японоос олдсон гэдгийг илэрхийлж байна.

 

 

Судлаачдын анхаарал татаж буй өөр нэг зүйл гэвэл чухам яагаад энэ төрлийн үлэг гүрвэл арал дээр амьдарч байсан бэ гэдэг юм. Хоккайдо их сургуулийн музейн эрдэмтэн Ази болон Хойд Америкийн нутгаас эртний үлэг гүрвэлийн үлдвэр ихээр олддог ба тив хооронд нүүдэллэсээр эргийн уур амьсгал хувьсан өөрчлөгдөхөд нөлөөлсөн байж болзошгүй юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.