СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-09-06

141 сургууль номын санчгүй нээлттэй номын сантай боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Номын сангийн ажилтангүй нээлттэй номын санг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 141 сургуулийн эцэг, эхийн оролцоотойгоор өнөөдөр байгууллаа.

Тус сургууль өнгөрсөн жил ашиглалтад орсон бөгөөд сургалтын орчин дутагдалтай байсан тул эцэг, эхчүүд төрийн болон сургуулийн захиргаатай хамтран номын сантай болох ажлыг эхлүүлэн өнөөдөр 2500 гаруй номтой нээлттэй номын санг байгуулж чаджээ.

. 141 дүгээр сургуулийн сул орон зайг ашиглан номын тавиур байрлуулан номуудаа өрсөн байв.

Тус сургуулийн “Эцэг, эхийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр “. Сурагч хүүхдүүд маань өөрсдөө уг номын сандаа эзэн болж, хяналт тавих бөгөөд авсан зүйлсээ буцаагаад тавих төлөвшилд суралцана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Тус сургуулийн сурагч нарын хувьд ийм номын сантай болж буйдаа баяртай байна гэсэн бөгөөд Монголын түүх, шинжлэх ухаан, ухаарал, сургамж хайрласан номыг хамгийн түрүүнд олж уншина хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Уг номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцсон бөгөөд бусад сургууль, албан байгууллагууд нэгдэн ийм нээлттэй номын сантай болохыг уриаллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.