СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Берлинд төрсөн ихэр пандаг Хонг-Конг гэж нэрлэх үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Берлин хотын амьтны хүрээлэнд анх удаа Мэнмэнг хулсны баавгай ихэр зулзага гаргасан тухай цөөнгүй хоногийн өмнө мэдээлсэн. Тэгвэл хулсны баавгайн бяцхан бамбаруушуудыг хэрхэн нэрлэх нь улс орныг талцуулжээ.

Хятадад хүний эрх зөрчигдөж байгаад Германы Засгийн газар хараагүй мэт царайлах уу гэсэн санал иргэдийн дундаас гарчээ. Хонконгт гурван сарын турш үргэлжилж буй жагсаалыг хүлээн зөвшөөрч хулсны баавгайн зулзагануудын нэгийг Хонг, нөгөөг Конг гэж нэрлэхийг берлинчүүдэд уриалав.

.

Ихэр зулзгануудад Ин Ян, Пин Пон, Плиш Плам, Макс ба Мориц гэсэн нэрүүд өгөх санал гарсан ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан санал асуулгад Хонг, Конг /Хонконг/ гэсэн нэрүүд хамгийн их дэмжлэг авсан байна. Харин

 

 

Үнэн хэрэгтээ зулзгануудын ээж зургаан настай Мэнмэнг /аз жаргалтай мөрөөдөл гэсэн утгатай/ болон түүний хамтрагч, зулзгануудын эцэг есөн настай Жиао Чинг нарыг 2017 оноос хойш Берлиний амьтны хүрээлэн 15 жилийн турш жилд сая еврогоор Хятадын Засгийн газраас түрээсэлж байгаа юм. Гэрээ ёсоор эдгээр зулзганууд Хятадын өмч учраас тэдний нэрийг Хятадын талаас өгч магадгүй гэжээ.

Берлиний амьтны хүрээлэн дэх хулсны баавгайнуудыг харахаар жилд таван сая аялагч, жуулчин ирдэг бөгөөд амьтны хүрээлэнгийн хамгийн их хүн зочилдог хэсэг юм байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.