СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд үндсэндээ бантан болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгийн үеэр баялагийн ордуудын 51-ээс доошгүй хувийг Монголын ард түмэнд өмчлүүлэх ёстой гэх заалтыг эрх баригч нам өчигдөр унагасан учраас .

Одоо бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд үндсэндээ бантан болж байна. Чухал заалтууд нь унаад дууслаа. Монголд хортой, Монголд хэрэггүй заалтуудыг эрх барих нам хэлэлцээд явж байна.

. Бид нар хамгийн эхэнд баялагийн сан, стратегийн ордны асуудлаа эхлээд ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энийг шийдээгүй байж дараагийн асуудлаа ярих шаардлагагүй гэж үзэж байна.  

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхийг нь өгөх ёстой. Гэхдээ. 100 хувь гаднаас сайдуудаа томилно гэсэн туйлширсан бодлогоо зогсоох хэрэгтэй. Парламент, Засгийн газрын хоорондын  уялдаа холбоо байж төрийн ажил явдаг юм. Үндсэн хуулийн асуудалд үндэсний эрх ашгаа бодолцон нухацтай хандах хэрэгтэй. Засгийн газар, УИХ-ын уялдаа холбоог 100 хувь салгах юм бол чанаргүй Засгийн газар, чанаргүй сайдууд бий болж Засгийн газар жил болгон унадаг ийм тогтолцоо руу орно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.