СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Тэрбишдавга: Гишүүдийн тоо олон байхыг би буруу гэж бодохгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

- УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох 108 болгож нэмэгдүүлэх гэсэн хоёр өөр тооны хувилбар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг дээр яригдаж байна. УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй, одоогийнхоороо байх саналтай байгаа юм. Харин цөөн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв шийдэл гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. -  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

- Анхнаасаа би Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр гарын үсэг зурахдаа санал нийлэхгүй хэд хэдэн заалт байна гэдгээ хэлж байсан. Тийм ч учраас өөрийн байр сууриа тодорхой зүйлүүд дээр илэрхийлж байна.

Жилээс жилд парламентийн гишүүдийн биеэ тоох байдал, эмх замбараагүй байдал зэрэг нь улам бүр лавширч байна. Бид өөрөө өөрсдийгөө баллаад байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог томсгосон мажоритар, жижиг тойрог хоёрыг хослуулж явуулах нь зөв гэж би үзэж байгаа юм.  54 гишүүн нь жижиг мажоритараар, 54 нь томсгосон тойргоор нийт ард түмнээс өрсөлдөх нь зөв. Ард түмнээс сонгогдож байгаа 54-д намын дарга, удирдлагууд ормооргүй байгаа юм. Нэр төртэй, мөнгөгүй, мафид оролцоогүй, лицензгүй эрдэмтэн судлаач, хуульчид салбар салбарын лидерүүд томсгосон тойрогт өрсөлдмөөр байгаа юм. аа уг нь.

Одоо 76 гишүүний 39 нь байхад хурлаа хийгээд тэдний цөөн хэд нь хуйвалдаад л засаг төрөөрөө оролддог, хууль дүрмээрээ оролддог явдал даамжирсан. Тиймээс гишүүдийн тоо олон байхыг би буруу гэж бодохгүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.