СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Хэн нэгнээ жагсаалтаар оруулах гэж ҮХ-д өөрчлөлт оруулж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 2-р хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар Энэ талаар бид Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг сонслоо. 

Өрийн таазыг ДНБ-ний 60% байх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан ч уначихлаа. Энэ заалт байсан бол ямар ашигтай байх байсан бэ?

-   Анх өрийн тааз ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байсан. Одоо 58,9 хувь болж буусан. Харин 60 хувь байлгах нь өндөр. Эдийн засаг, төсөв, бизнесүүддээ дарамттай. Дарамт нь харьцангуй бага байх нь 40 хувь. л гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтөд оруулах боломжгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг МАН яагаад дэмжээгүй юм бол?

- Ард түмний хүсэхгүй байгаа зүйлийг хүчээр оруулах гэж байгаа нь буруу. Хэн нэгнээ жагсаалтаар оруулах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй шүү дээ.  

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх заалт уначихсан юм уу?

-  Түр хойшлуулсан. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрыг бүрдүүлэх учиртай. Өнөөдрийн нөхцөлд Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдтайгаа хариуцлага тооцож чаддаггүй. Нөгөө сайд нь ч өөдөөс нь шантаажилж намайг огцруулбал өөрийг чинь унагаана гэж барьцаалдаг. Энэ байдлыг өөрчлөх ёстой юм. Тиймээс Загсийн газар хариуцлагатай ажилладаг байхын тулд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх учиртай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.