Афганистаны нийслэл Кабул хотод автомашинтай бөмбөг дэлбэрч багадаа 10 хүн амиа алдж, 40 орчим хүн гэмтэж бэртсэнийг албаныхан мэдээлэв. Дэлбэрэлт Кабул хотын ногоон бүс буюу элчин сайдын яамд, Засгийн газрын барилгууд байдаг өндөр хамгаалалттай бүсийн ойролцоо шалган нэвтрүүлэх цэгт болжээ.
Халдлагыг Талибаны зэвсэгт бүлэг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэд гадны хүчийг эсэргүүцэн дайралт хийсэн гэв. АНУ-ын Засгийн газар Талибантай хэлэлцээр хийж 20 долоо хоногийн дотор 5,400 цэргээ эргүүлэн татахаар болсон юм.
Энэ удаагийн дэлбэрэлт НАТО болон АНУ-ын элчин сайдын яамнаас холгүй зам дээр болж, дэлбэрэлт хүчтэй байснаас ойролцоох машин, дэлгүүрүүдийг сүйтгэжээ. Амиа алдсан хохирогчдын дунд Румын, Америк улсуудаас ирсэн НАТО-ын үүрэг даалгавар гүйцэтгэж байсан хоёр төлөөлөгч багстан байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт ачааны машинтай бөмбөг гадаад иргэдийн амьдардаг орон сууцтай ойрхон дэлбэрч 16 хүн амь үрэгдэж, 100 гаруй иргэн бэртэж гэмтсэн халдлагыг мөн Талибаны талаас үйлдсэн. Удаа дараалан халдлага дайралт гарч байгаа нь Америкийн Засгийн газар, Талибаны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр Афганистаны нутаг дэвсгэрт өдөр тутам үйлдэгддэг халдлага дайралтыг зогсоож чадахгүй гэсэн айдсыг нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: www.bbc.com