СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-09-06

LIVE: ХҮН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрээр ардчилал, тусгаар тогтнолоо устгах гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ХҮНамаас эсэргүүцэж байгаагаа зарлалаа. Тэд Үндсэн хуулийг өөрчлөх явцад Ерөнхийлөгч өөр нэг төсөл өргөн барьснаар зөвшилцлийн нэртэй хуйвалдаан эхэлж, "улс төрийн наймаалцал"-ын зарчимд шилжлээ гэж үзэж байна. Энэ наймааны өөрчлөлт нь Монгол улсын ардчилал, тусгаар тогтнолыг устгах аюулд хүргэж байна. Улмаар намчирхал, талцлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд шууд халдаж байна.

Өөрөөр хэлбэл, Мөн төсвийн хулгай, авлига, 60 тэрбум, ЖДҮ, цүнх баригчдын арми, жалга довны хэрүүлийн шалтгаан болсон 76 жижиг тойргийн тогтолцоог хамгаалан авч үлдлээ. Харин Засгийн газар тогтвортой байх амин сүнс болсон кабинетийн зарчим, ерөнхий сайд нь багаа бүрдүүлж, хариуцлага хүлээх тогтолцоог 5 удаа унагасан нь маш харамсалтай явдал боллоо.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр шийдүүлэхийг Хөдөлмөрийн Үндэсний Нам шаардаж байгаа ажээ. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан эмэргүүцэхээ мэдэгдлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.