Кэмбрижийн гүн хунтайж Уильям болон түүний эхнэр Кэйт Мидлтон нар лхагва гарагийн өглөө бяцхан гүнж Шарлоттыг ах Жоржын хамт сургуульд нь хүргэж өгчээ. Дөрөв дэх үеийн угсаа залгамжлагч Шарлотт гүнжийн хувьд хичээлийн анхны өдөр байв.
Энэ жил дөрвөн настай гүнж сургуульд явахдаа тун баяртай байсан гэж хунтайж Уильям ярьжээ.
Жорж болон Шарлотт нар Лондоны баруун өмнөд хэсэгт байдаг Томасын Бэттерсий хувийн бага сургуульд суралцах юм. Хунтайж Жорж тус сургуульд 2017 оноос хойш явж байгаа ажээ.
Томасын Бэттерсий бага сургуульд 4-13 насны 560 хүүхэд суралцдаг ба жилийн төлбөр нь ойролцоогоор 6,400 фунт стерлинг буюу 8,000 ам.доллар юм байна. Гүнж Шарлоттын анги 21 сурагчтай гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com