Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т намаржиж байсан иргэн А-ийн гэр дээр энэ сарын 3-нд аянга буусан байна. Энэ үеэр гэрт байсан эмэгтэй А-гийн нуруу, хөл нь түлэгдсэн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ зун таван удаагийн аянга буусан тохиолдол бүртгэгджээ.
Хэдийгээр намрын сар гарсан боловч аянга бууж байгаа учраас малчид ард иргэдийг дуу цахилгаантай бороо орох үед анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хой хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.