СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын түгжрэлд хийж болох хэрэгтэй зүйлс

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ автомашины түгжрэл ихэссээр... Өглөө ажил, сургуульдаа явах, орой гэртээ харих гэдэг хотын иргэд бидний хувьд хүндхэн асуудал эхэлж байна. Улаанбаатар хотын энгийн нэгэн өглөө түгжрэлээр эхэлж, түгжрэлээр дуусдаг нь жам юм шиг л санагдана. Угаасаа л түгжрэх нь гарцаагүй энэ үеүдэд та стресс, уцаартайгаар суух уу ямар нэг өөрт хэрэгтэй зүйл хийж суух уу?

Миний хувьд хотын захаас ажилдаа ирж, буцахын тулд 1:30 цагийг дор хаяж зарцуулдаг тул дээрх цаг хугацааг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлсэн өөрийн болон бусдын хэд хэдэн аргыг уншигч танд танилцуулж байна.

Нийтийн тээврийн цагийн хуваарыг тооцоолох

Энэ аппликейшнийг ашиглан таны суух нийтийн тээвэр хаана явж байгааг харан ажил, гэрээсээ гарах цагаа тооцоолж болох юм. Энэ аппликейшнийг ашигласнаар хүйтэн өдрүүдэд автобусны буудал дээр удаан цагаар нийтийн тээвэр хүлээж зогсохгүй болсон шүү.

Аудио ном, подкаст сонсох

. Миний хувьд тогтсон нэг подкастыг сонсохоосой илүү тухайн өдрийн мэдрэмж, өөрт тулгамдсан асуудал, мэдэхгүй зүйлийн минь талаар ярилцсан байвал сонирхон сонсох дуртай. Ингэснээр олон талын мэдээллийг олон өнцөгөөс хүлээн авч байгаа юм.

Хөгжмийн мэдээллээ тэлэх

Таны хувьд төрөл бүрийн сувгаар дамжуулан өөрийн дуртай хөгжмөө олж сонсдог байх. Заавал өөрийн дуртай гэлтгүй дэлхийн шилдэг дуу, тоглолт, цомог, “Таны сонорт: Танд санал болгох 30 Монгол дуу” зэргийг манай https://livetv.mn/music  хөгжмийн буланд өдөр бүр зочлон сонсохоос гадна сонирхолтой мэдээллийг унших боломжтой.

 Ном унших

Нийтийн тээвэрт ном унших...Хүмүүс таныг эвэртэй туулай харсан мэт харж магадгүй. Миний хувьд хэт хүнд том ном цүнхлээд авч явах төвөгтэй тул аль болох хөнгөн бараг л зогсоод явахад нэг гартаа бариад уншихад хялбар ном сонгон уншдаг.

Түгжрэлийг мартах сонирхолтой бичлэгүүд үзэх

Сошиол хэрэгслээр төрөл бүрийн бичлэг байгаа ч аль болох өөрт хэрэгтэй мэдүүштэй бичлэгүүдийг хайн үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол датагаа хэрэггүй бичлэгт зарцуулаад өнгөрнө шүү дээ.

Ялангуяа эрчүүдэд санал болгоход манай сайтын спорт буланд өдөр болгон спортын ертөнцөнд өрнөсөн сонирхолтой, шилдэг тоглолтуудын бичлэгийг тоймлон хүргэдгээс гадна спортын шууд дамжуултыг хүлээн авч үзэж болно.

Төлөвлөгөө, санхүүгээ хөтлөх

Баахан бөглөрч зогссон цагийг ашиглан төлөвлөгөө гаргах. Тэнд очоод юу юу авах, хэнтэй уулзах, хэд гэхэд бүх зүйлээ дуусгах вэ гээд маш цэгцтэй төлөвлөгөө гаргах цаг танд хангалттай гарна.

Хувийн болон гэр бүлийн санхүүгээ хөтлөх боломжтой. Гар утсанд зориулсан төрөл бүрийн санхүүгээ хөтлөх апп байгаа ч надад хамгийн их таалагдсан нь “Голомт” банкны апп-нд багтсан “Миний санхүү” гэх цэс. . Монголчуудын хувьд “Хаан” банкны апп түлхүү ашигладаг тул иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үүднээс хувийн санхүүгээ хөтлөх цэстэй байвал их зүгээр санагдсаныг дурдмаар байна.

Удаан яриагүй хүнтэйгээ холбогдох

 Сайхан боломж. Та энэ хооронд маш удаан хугацаанд холбоо тасарсан байсан хүнтэйгээ ярьж болох юм.

Хол амьдардаг аав ээж, эх эгчтэйгээ эсвэл найзтайгаа гээд л. Танд тэр болгон олддоггүй энэ эрхэм боломжийг түгжрэл танд олгоно гээд төсөөл дөө. Сайхан биш гэж үү?

.

Түгжрэлийг өнгөрөөх хамгийн амар хялбар арга мэдээж алхах

Ялангуяа Улаанбаатар хотод гэрлэн дохио, 4 замын уулзвар зэрэгт түгжрэл үүсэх хандлагатай байдаг тулд нийтийн тээвэрт суухаасаа өмнө аль болох эдгээр “ноцтой” цэгүүдийг өнгөрөөвөл цаг хэмнэнэ. .

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.