ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо Дорнодын эдийн засгийн чуулган тав дахь жилдээ болж байна. Чуулганы хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааг соёлын салбар, оюун санаа, иргэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, өргөжүүлэн тэлэхээр санал солилцлоо. Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэр барихад Энэтхэг улс зээл тусламж олгох асуудлыг нухацтай ярилцсан байна.
Ерөнхийлөгч Баттулга энэ сард багтаж Энэтхэг улсад айлчлахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн Улаанбаатар хотын утааг бууруулахад Энэтхэг улсын хэрэглэж байсан арга туршлагаас хуваалцах, цаг уурын аюулгүй байдлыг хамгаалах зэрэгт Нарендра Моди болон Х.Баттулга нар анхаарлаа хандуулжээ.
Эх сурвалж: www.bignewsnetwork.com