СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лукашенко Украинтай залгаа хилээ хаана гэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хил давуулах зэвсгийн урсгал нэмэгдэж байгаа тул Украинтай залгаа хилээ хаах хэрэгтэй боллоо гэж Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдсэн байна.

"Бидний хувьд дайсан номер нэг байсан Умард Атлантын эвслээс болоод өөрсдийн ах дүү нар, ойр дотнын хүмүүстэйгээ хилээ бүрэн хаахаас аргагүй боллоо” гэж Лукашенко хөрөнгө оруулалтын тусламжтайгаар терроризмтой тэмцэх асуудлаар Минскт болсон олон улсын бага хурал дээр мэдэгджээ.

Түүнийхээр бол "Зэвсэг жирийн хүмүүс, ялангуяа терроризмын хүсэмжилдэг, үндсэрхэг хүмүүсийн гар дээр очиж байна" гэнэ.

Белоруссын Хилийн албаны мэдээгээр өнгөрсөн 2018 онд гэхэд л Украинтай залгаа хил дээр 800 гаруй сум галт хэрэгсэл, 76 нэгч зэвсэг хураан авчээ. Тэгэхэд Лукашенко өмнөд хилийн хамгаалалтыг чангатгахын тулд хилчдийн тоог нэмэгдүүлэх үүрэг өгч байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.