УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Төрийн албан хаагчтай холбоотой заалтыг сая бүлгээр дэмжихээр боллоо. Мөн Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд томилдог байх заалтыг хойшлуулсан байсан. Түүнийг сая хэлэлцээд Ерөнхий сайд томилдог байх нь зөв гэдгийг дэмжлээ.
Гуравдугаарт, баг, сумын засаг даргыг шууд томилдог байх заалтыг дэмжсэнгүй. Одоогийнхоороо буюу иргэдээсээ дэмжээд дүүрэг, аймаг нь томилдог байх нь зүйтэй гэж үзлээ. Бусад буюу УИХ-ын гишүүдийн тоог 99, 105 байх эсэх, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх эсэхийг гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр УИХ-ын чуулган дээрээ шийдье гэж тогтлоо.