СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-10-09

Өнөөдөр болох онцлох үйл явдал

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2018 оны 10 сарын 09

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжих "Гол мөрний ай сав газрын түвшинд усны засаглалыг бэхжүүлэх" техникийн туслалцааны төслийн нээлтийн семинар 9 цагаас Корперейт Конвеншн зочид буудалд эхэлнэ

Өчигдөр эхэлсэн Монгол Улс ХБНГУ-ын Хѳгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ. 55 сая еврогийн тѳсѳл, хѳтѳлбѳрийн гарын үсэг зурах ёслол ГХЯ-ны Мутрын түшээ танхимд 10:30 цагт эхэлнэ.

Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга хэвлэлийн хурал 10.30 цагт БСШУСЯ-нд болно.

Өчигдөр эхэлсэн "XX-XXI зууны Монгол Сибирийн дизайн дүрслэх урлаг, архитертурын үндсэн чиглэл, соёлын хамтын ажиллагаа" Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр үргэлжилж, хаалтаа хийнэ.

Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз дээр өнөөгийн цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөр 11.30-15.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.