СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Жаст"-ын Ш.Батхүү нартай холбоотой хэргийг шүүгч нар бүтэн 12 сарын турш саатуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр хоёр асуудлаар прокурорт хандаж байгаагаа мэдэгдлээ.

Нэгдүгээрт,

Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа Эрэл, ТОСК, Монгол драй милк, Хөтөл, Кью Эс Си, Капитал зэрэг зургаан компаниас үүдэн төрд 1.2-1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн Хөгжлийн банк цаашид зээл өгч чадахгүй нөхцөл байдалд хүрчээ.

Хоёрдугаарт,

"Жаст" группийн Стандарт банкинд төлөх ёстой 40 сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан ч өнөөдрийг хүртэл энэ мөнгийг “Жаст” групп-ээс гаргуулж буцаан авч чадаагүй байгаа юм. Тиймээс мөн 40 сая доллар дээр төр хохирогч болсон гэж үзсэн байна.

Хуулиндаа прокурор төрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр Захиргааны олон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсвэл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан байдаг байна. Тиймээс ЗГХЭГ-аас Прокурорт хандаж байгаа ажээ.

Цаашид ч мөн төрийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд, тухайлбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй бол, нийтийн эзэмшлийн талбайгаа алдсан үед МУ-ын Загсийн газраас Прокурорын байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Мөн тэрээр эдгээр асуудлууд яагаад өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байна вэ гээд дүгнээд үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хугацаатай холбоотой юм байна.

Яагаад гэхээр, өмгөөлөгч гомдол гаргана. Гомдол гаргасны дараа сунгана. 29 дэх хоног дээр нь өмгөөлөгч дандаа гомдол гаргадаг. Дахиад 30 хоног сунгана. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. Тэр хооронд гадагшаа гараад

Жаст групптэй холбоотой хэрэг энэ 30 хоногоос болоод шүүх дээр бүтэн 12 сар болж байна. АТГ хэрэг нь буцаж ирэх ёстой. Гэтэл 3-4 шүүгч /нэрийг нь сүүлд зарлана/ 14 хоногийн дотор шалгагдаад дуусах хэргийг шүүх албаар саатуулж байна. Үүнийг шүүх замхуурлах гэж байна гэж үзэхээс өөр аргагүй. Тиймээс бид шаардаж эхэлнэ. Ямар шалтгаанаар бүтэн 12 сарын хугацаанд дарснаа тайлбарлах ёстой гэсэн юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.