СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-05

Ашиглахыг хориглосон 234 орон сууцанд иргэд амьдарч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Өөрөөр хэлбэл, эдгээр үзүүлэлт өмнөх оны энэ үеэсээ 12.1 хувиар өссөн ч барилгын салбарыг тойрсон асуудлууд мундахгүй.

Тухайлбал, . Барилгуудыг задалбал, орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас гэнэ.

юм. Улмаар шаардлага хангаагүй барилгуудын дүгнэлтийг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт өмчлөгч, эзэмшигч болон хяналтын байгууллагад хүргүүлсэн тухай нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ хэлж байна. 

Газар хөдлөлтийн тухай норм, журмын тухайд 1970 оноос батлагдаж байжээ. Тиймдээ ч өмнөх баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг төдийлөн аваагүй нь тун эрсдэлтэй байгаа аж. Одоогоор Төмөр замын Нэхмэлийн шар барилгууд, Арьс ширний байр гэх мэт хуучны барилгуудыг шинэчилжээ. . Ийнхүү дахин барилгажуулах ажлыг явуулахдаа оршин суугчдын зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг бөгөөд санхүүжилтийн хувьд төрөөс шугам сүлжээний асуудлыг нь л шийдвэрлэнэ үү гэхээс бусад ажлыг гүйцэтгэгч хувийн хэвшлийн компани шийдвэрлэдэг байна. Тодруулбал, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч компаниас барилгыг буулгах, шинээр барих болон тухайн байрны оршин суугчдыг түр орон сууцаар хангах гэх мэт ажлыг шийддэг хэмээлээ.

Сүүлийн байдлаар, нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх тухай оршин суугчдаас санал асуулга явуулжээ.. Энэ жилдээ багтаан хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал хэллээ.

 

НАЙМАН МЯНГАН АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ БАРИНА

Энэ жилийн хувьд “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа онцлогтой. Уг хөтөлбөрийг 2023 оныг хүртэл хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийг өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин, түрээсийн орон сууцны санг 1 542 айлаар нэмэгдүүлж, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулсан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX хорооны “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. БНСУ-ын Засгийн газраас олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Солонго-1”, “Солонго 2”, “Баянголын ам” зэрэг найман мянга орчим айлын түрээсийн орон сууцыг барихаар санамж бичигт гарын үсэг зуржээ. 

 

САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИН ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 345 МЯНГААР ӨСӨВ

байсан хэмээх судалгаа гарчээ. Тэгвэл байна.

 

Б.ЭНХБОЛД: ЧАНАРГҮЙ БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАХААС ЭХЛЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал болон асуудлын гарц шийдлийн талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Энхболдтой ярилцлаа.

-Улсын хэмжээнд жилд дунджаар хэдэн барилга шинээр баригдаж, ашиглалтад орж байна вэ?

-Жилд хоёр мянга орчим зураг төслийн дүгнэлт гарч байна. Үүнээс энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа 500 орчим төсөл, хөтөлбөр, инженер, геологийн дүгнэлтээр 700 орчим, үлдсэн нь бусад барилга, байгууламжийн дүгнэлт хэлбэрээр баталгаажаад явж байна. .

-Манай улсад барилгын материалын чанар шалгадаг лаборатори цөөхөн. тэгэхлээр одоо баригдаж байгаа барилгуудын материалын чанар ямархуу бол?

-Барилга барихад нэн түрүүнд барилгын материалын чанар чухал. Барилгын тухай холбогдох хуулиудад Монгол Улсын норм, дүрм, стандартад нийцсэн гэрчилгээтэй материалыг тогтмол хэрэглэнэ гэж заасан. Манай байгууллагын зүгээс улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга, байгууламж дээр энэхүү дүрмийг мөрдөхийг онцгойлон анхаардаг. Салбар лаборатори дээр төрийн болон хувийн байгууллага нийлээд жилд 20 мянга орчим барилгын материалын дээж ирж байна.

Сүүлийн үед хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч барилгын материалын чанарт шалгалт явуулдаг боллоо. Бүс нутгуудад байнгын ашиглалттай лаборатори байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд итгэмжлэгдсэн байнгын ашигладаг гурваас таван лаборатори бий. Эдгээрээс сонгож, материалыг тогтмол шинжилгээнд хамруулж байх ёстой.

-Барилгын материалын гол нийлүүлэгч нь хятад улс. Дотоодын үйлдвэрлэл хэр байна вэ. түүнчлэн дотооддоо ажиллах хүч хомс хэрнээ гаднаас ажилчид авдаг хэмээн барилгын салбарыг өөлөх хүмүүс бий шүү дээ. хүний нөөц хангалттай байна уу?

-Барилгын салбарт манайд бүртгэлтэй 5800 орчим аж ахуйн нэгж байна. Харин энэ онд тусгай зөвшөөрөл сунгах болон шинээр авсан 1200, барилга, төлөвлөлтийн материалын тохирлын гэрчилгээ авсан 200 орчим байгууллага бий. Аж ахуйн нэгжүүд барилгын материалын технологийн зааврыг боловсруулснаар материал үйлдвэрлэх боломж нээгддэг. Тиймээс технологийн заавраа боловсруулж, баталгаажуулж авсан мөн 1200 гаруй аж ахуйн нэгж байна.

Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр Засгийн газар болон БХБЯ-наас анхаарч байгаа. Бидний зүгээс гэхэд аль болох болж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд дотоодын бүтээгдэхүүнээ сурталчлахыг эрмэлздэг. Хүний нөөцийн хувьд Барилгын хөгжлийн төвд 40 мянга орчим инженер, техникийн ажилчин бүртгэлтэй байна. Мөн мэргэшсэн болон зөвлөх, мэргэжил дээшлүүлэх 1600 инженер, техникийн ажилчныг бид сургалтаар бэлтгэлээ. Дотоодын манай салбарын хүний нөөцийн хувьд чадвар харьцангуй сайжирч байгаа. 

-1990 оноос өмнө баригдсан барилгууд эрсдэлтэй хэмээн үнэлэгдэж, араасаа асуудал дагуулсаар байдаг. энэ тал дээр танд мэдээлэл байна уу. Ялангуяа, түүх, соёлын дурсгалт барилгуудыг яаж авч үлдэх юм бэ?

-Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулсаны дараа буюу 1990 оноос өмнө болон хойш баригдсан, баригдаж байгаа барилгуудыг паспортжуулж байна. Паспортжуулна гэдэг нь чанар, стандартын шаардлага хангана, хангахгүй гэсэн гэрчилгээ юм. Тиймээс шаардлага хангахгүй бол ашиглалтын хугацааг уртасгах тал дээр анхаардаг. Жишээлбэл, энэ жил 200 орчим барилгыг паспортжуулна гэсний дагуу холбогдох газрууд хамтран ажиллаж байна. Соёлын өвтэй холбоотой барилга, байгууламжууд он жилүүдийн шалгуурыг давж, их түүхийг агуулсан байдаг. Хамгаалах асуудалд нийслэл, аймаг, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагаа чухал шүү.

-Барилгын салбарт хөдөл мөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг маш сайн мөрдүүлэх хэрэгтэй. Ямар учраас аюулгүй байдал алдагддаг юм бэ. Энэ тал дээр салбарынхаа хүний нөөцийг хариуцдаг гэж хэлж болох байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд байр сууриа хэлнэ үү? 

-Хамгийн анхны буюу зураг төсөл магадлах үйл ажиллагаанаас нь эхлээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах хэрэгтэй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын албатай байна гэж нормчилсон байгааг дагах хэрэгтэй гэж зөвлөх байна. БХБЯ-наас хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнийг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оруул гэсэн шаардлага тавьж байгаа. Манайд сургалтад хамрагдсан 1600 орчим инженер, техникийн ажилтны 600 орчим нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан.

-Тендер будлиантай явагддаг хэмээн олон хүн ярьдаг шүү дээ. Барилгын салбарын тендер яаж явдаг вэ?

-Худалдан авах ажиллагааны газрууд тендерийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Барилгын салбарт ч чанаргүй барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Тиймээс тэднийг хар жагсаалтад оруулах, дараа дараагийн тендерт оролцох эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, удаа дараа асуудалтай барилга байгууламж барьсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах гэх мэт арга хэмжээ авах хэрэгцээ байгаа. Зөрчилтэй зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, олон нийтэд ил тод мэдээлж эхэлсэн.

-Барилгын салбарыг хөгжүүлэхэд юу чухал вэ?

-Барилга улирлын чанартай салбар учраас тендерийн үйл ажиллагааг зөв зохион байгуулж, хавар эрт эхлээд явбал барилга, байгууламж цаг хугацаандаа ашиглалтад орох бололцоотой.

М.Үүрийнтуяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.