СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-09-05

Л.Бямбасүрэн: Чихэвчнээс болж дүлийрэх тохиолдол ирэх оноос эрс ихэсч магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Төрөлхийн болон олдмол шалтгаанаар сонсголоо алдсан хүнд сонсгол оруулах хагалгаа буюу дунгийн суулгацын мэс заслыг манай улсад анх удаа хийснээс хойш арван жил өнгөрчээ. Энэ мэс заслыг нэвтрүүлсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

-Сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай улсад анагаах ухааны доктор А.Өлзийбаяр та хоёр нэвтрүүлсэн. Анхны мэс заслыг хийхдээ эмч нараа чадавхжуулахаас эхлээд удаан хугацаанд бэлтгэсэн байх?

-. Энэ мэс засал 1980-аад оноос дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж эхэлсэн. Миний багш Л.Шагдар “Монгол Улсад дунгийн суулгацын мэс заслыг нэг хийчих юмсан” гэсэн мөрөөдөлтэй байсан. Багшийнхаа хамгийн отгон шавийн хувьд энэ мөрөөдлийг нь биелүүлсэндээ баярлаж явдаг. Анхны мэс заслыг анагаах ухааны доктор А.Өлзийбаяр асан бид хоёр профессор Распийн удирдлага дор хийсэн. А.Өлзийбаяр эмч маань чих хамар хоолойн салбарын ур чадвар сайтай, дайчин, өндөр мэдлэгтэй цөөн мэс засалчдын нэг байсан.

2008 онд түүнийг Австрид сурч байх хугацаанд профессор Расп “Танай Монголд дунгийн суулгацын хагалгааг яагаад хийхгүй байгаа юм бэ?” гэж асууснаар Австри улсын MED-EL дунгийн суулгацын компанитай биднийг батлан дааж гэрээ байгуулсан. Бид Австри улсад 4-5 удаа Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр (Зальцбург хөтөлбөр) мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байсан ба дунгийн суулгацын мэс заслыг эхэлсний дараа Ази, Европд богино хугацааны лабораторийн дөрвөн удаагийн сургалтанд суралцсанаар мэс засал хийх сертификат авсан юм. 2009 оны нэгдүгээр сард Австри улсаас Монгол Улсын эмч мэргэжилтнүүдийн хэлний боловсрол, тухайн мэргэжлийн ур чадварыг шалгаж үзсэний үр дүнд бид хагалгаа хийх зөвшөөрлөө авсан. байсан.

-Тухайн үед хүндрэлтэй зүйл тохиолдож байсан уу?

–Дунгийн суулгацын мэс засал Монголд нэвтрэхэд, . Дөрөвдүгээрт төрөлхийн дүлий бага насны хүүхдүүдэд энэ хагалгааг хийсний дараа таван жил хүртэлх хугацаагаар долоо хоногтоо 2-3 удаа хэл заслын хичээл явуулдаг. Тиймээс олон эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хийхээс өөр аргагүй учраас Монголд нэвтрэх бололцоо муу байсан юм.

-Хамгийн анхны баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмж шинэчлэгдээд хагалгаа хийхэд хялбар болсон уу?

–Үндсэн 12, туслах 15 нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй дунгийн суулгацын хагалгааг хийх технологийг нэвтрүүлсэн. 10 жилийн хугацаанд 11 сартай хүүхдээс 60 хүртэлх насны 130 гаруй хүнд энэ мэс заслыг амжилттай хийгээд байна. Дунгийн суулгацын мэс заслыг анх хийж байхад тоног төхөөрөмж нэлээд хүндрэлтэй байсан. Ялангуяа чихний өрмийн машин байнга халдаг, зогсдог, эвдэрдэг байлаа. 1980-аад оны Германы микроскоп хагалгааны үед ламп нь шатах, тохиргоо нь болохгүйгээс хувийн эмнэлгээс микроскоп авчрах гээд эхний жилүүдэд төвөгтэй байсан. .

Герман, Японоос тоног төхөөрөмж авна уу гэхээс өөр орноос авсан төхөөрөмж шаардлага хангадаггүй. Бид элэгний хагалгаанд судас залгадаг бүх төрлийн мэс засалд хэрэглэх боломжтой Германд үйлдвэрлэсэн цоо шинэ универсал микроскопыг сүүлийн жилүүдэд хэрэглэж байна. Бусад өрмийн машиныг шинэчилж авч өгсөн. Одоо хагалгаа хийхэд асуудал багатай. Гэхдээ . Улсын хэмжээнд чих хамар хоолойгоос гадна мэдрэлийн мэс засал, бамбай, нурууны мэс засалд хэрэглэдэг. Дараагийн зорилго мэдрэлийн мониторингийг авчихвал өвчтөнүүдээ эрсдэлээс илүү сайн сэргийлэх л байна даа.

-Төрөлхийн дүлий байхаас гадна хүмүүс янз бүрийн шалтгаанаар сонсголоо алдах нь бий. Таны туршлагаас үзэхэд дийлэнх нь ямар шалтгаантай байна вэ?

-Дүлий нь дан ганц төрөлхийнх байдаггүй. Олон шалтгаан бий. Мөн чихэнд хортой тариа хэрэглээд дүлий болсон олдмол хэлбэр зонхилж байсан.. Мөн Менингитээс болж дун шохойжиж дүлий болно. Зарим нэг нь шалтгаан тодорхойгүй дүлийрэлтүүд бас бий.

–Залуус сүүлийн үед байнга шахуу чихэвч зүүх болсон. Чихэвчнээс болж сонсголгүй болсон тохиолдол бүртгэгдсэн үү?

–Дэлхий глобальчлагдаад олон төрлийн гар утас, цахилгаан төхөөрөмж ихэсч байгаатай холбоотойгоор орчин үеийн залуус чихэвчний хөгжим их сонсдог болсон.. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бага нас, дунд сургуулийн хүүхдүүдийг чихэвч байнга хэрэглэхийг хориглодог. Нэмэлт утасгүй чихэвчийг бага дуутайгаар буюу хүмүүсийн ярианы түвшинд 500-1000 герцийн давтамжинд хэрэглэж болно. . Чихэвч зүүсэн хүүхдүүдийг хараад чих хамар хоолойн эмчийн хувьд сэтгэл эмзэглэдэг шүү.

-Төрөлхийн сонсголгүй хүүхдийг яаж мэдэх вэ. Хүүхэд төрөлхийн дүлий төрөхөд юу нөлөөлдөг юм бэ?

–Яг ийм тохиолдлууд гардаг. Энэ нь эцэг эхийн хариуцлагатай холбоотой.. Хүүхдээ урагш нь харуулж суулгаж байгаад ард талд нь алгаа ташиж сонсож буй эсэхийг нь мэдэх хамгийн энгийн арга байдаг. Ихэвчлэн 3-6 настай хүүхдүүд дунгийн суулгацын мэс засалд орж байгаа.

Ердийн сонсголтой хүүхэд төрөөд дуу чимээ сонсч эхлээд, хоёр нас хүрээд ярьж эхэлдэг бол дүлий хүүхдийн сонсголын нас дунгийн суулгацын хагалгаа хийж аппарат асааснаар 0 сартай хүүхэд шиг сонсголын нас нь эхэлдэг. Тиймээс төрөлхийн дүлийг эрт илрүүлж нас нь бага байхдаа хагалгаанд орох хэрэгтэй. Төрөлхийн сонсголгүй төрөх олон шалтгаан бий. Нэгдүгээрт удмын шалтгаан нэг айлын хоёр хүүхэд ч дүлий, ихэр хүүхэд ч дүлий хагалгаанд орж байсан. Хоёрдугаарт ээж жирэмсний явцад вирусын халдвар тухайлбал гахайн хавдар, салхин цэцэг тусвал ураг дүлий болдог. Тиймээс ургаа тээх явцдаа эх эрүүл байх ёстой. Гуравдугаарт чихэнд хортой олон янзын эм хэрэглэх, сүлжээний зарим бэлдмэлүүд хэрэглэснээс дүлийрсэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн гэмтэл, эхийн архаг хууч өвчнүүд нөлөөлдөг. Тиймээс эх жирэмсэн үедээ эрүүл ахуйн дэглэмээ сайн сахих ёстой.

-Энэ мэс засал хийлгэх шаардлагатай хэдэн хүн Монголд байна. Өртөг өндөр учраас хүмүүс хийлгэж чадахгүй байх шиг?

-Л.Шагдар, Эрдэнэчулуун нарын судалгаагаар . Энэ төрлийн судалгаа хийхэд хөрөнгө их зарцуулдаг учраас сүүлийн жилүүдэд судалгаа хийж, одоо хэдэн хүн байгааг илрүүлж амжаагүй байна.

ЭМЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тухайн үеийн УИХ, засгийн газарт 4-5 жил бичиг цаас барьж гүйсний хүчинд тодорхой тооны хүний дунгийн суулгацын мэс заслын зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас дааж эхэлсэн.

Б.ДОЛЖИН

2019.9.5 ПҮРЭВ №176 (6143)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.