СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-05

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгох саналыг дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Өмнөх чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1.5 дахь заалт буюу 46.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадавхуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр завсарласан. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлгагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1.5 дахь заалт буюу 46.4 дэх хэсгээс шатлан дэвших гэснийг хасах санал гаргасныг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг зохицуулалтын талаар үг хэлэхдээ Үндсэн хуулиараа зөвхөн 250 мянган хүнийг дархалж болохгүй, ингэснээр иргэд хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах орох сонирхол нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал “Шатлан дэвших гэдэг үгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж тухайн үед хэлж байсан. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж, ажилд томилдог зарчмыг мерит гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Шатлан дэвших гэдэг үг байх ёстой. Төрийн албаны чадвар сул байгаа нь хүндээ, хуульдаа ч биш, улс төрийн намд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, агентлагийн нэрийг жаахан өөрчлөөд, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албаны тухай хууль байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Иймд Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай” гэсэн юм.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад шатлан дэвших гэдэг үгийг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Мөн хуралдаанаар “” гэсэн заалт дэмжигдсэн бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох санал олонхын санал авсангүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.