СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АМНАТ-ийг худалдагч, худалдан авагч, алт тушаагч бүгд төлнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдрийн/2019.09.04/ Засгийн газраас гаргасан бас нэгэн онцгой шийдвэр бол АМНАТ/Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-ийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчилжээ. Өөрөөр хэлбэл,

Уг шийдвэртэй холбогдуулан “АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх”, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох” журмыг тус тус шинэчлэн баталж, АМНАТ-ийг тэнцвэржүүлэн ногдуулахаар Засгийн газраас журамлажээ. 

Ингэснээр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь төлбөр төлөх үүрэг хүлээнэ. үүний үр дүнд орлогын албан татварын суурийг үнэн зөв, нарийвчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.

Манай улсын төсөвт төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг уул уурхайн салбарын орлого бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.