Их Британийн түүхэнд урьд өмнө байгаагүй их хэмжээний хууль бус мансууруулах бодис олдсон талаар ВВС мэдээлэв. Зүүн Английн Суффолк хотын боомтод ирсэн хөлөг онгоцноос нүүр гарны алчуурт боосон 1,3 тн жинтэй, 120 сая фунт стерлингийн үнэ өртөг бүхий герионыг олсон байна.
Их хэмжээний мансууруулах бодис ачсан онгоц Нидерланд руу хөдлөхөөс өмнө Үндэсний гэмт хэргийн агентлагийн офицерууд баривчилгаа явуулж мансууруулах бодисыг илрүүлжээ. Сарын өмнө Феликстов усан зогсоолоос 40 сая фунт стерлингийн үнэ хүрэх 400 кг герион олж байжээ.
Сүүлд олдсон мансууруулах бодисыг кг бүрээр нь багцалж нүүр гарын алчуурт боосон байсныг хилийн хамгаалалтын офицерууд хэлсэн байна. 1,3 тн герионыг зөөхөд зургаан цагийн хугацаа зарцуулжээ. Хэрэгт холбогдуулан дөрвөн эрэгтэйг баривчилсан ба эдгээр мансууруулах бодисыг Пакистанаас ирсэн гэж үзэж байна.
Эх сурвалж: www.bbc.com