СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн айлчлал өчигдөр өндөрлөж, өнөөдөр тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэг нутагтаа хүлээж авна. Ерөнхий сайд Шинзо Абэ Орос улсад өнгөрөөх гурав хоногийн хугацаатай айлчлалынхаа хүрээнд Алс дорнодын эдийн засгийн форумд оролцох юм байна. гэжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж 1970-1980-аад оны хооронд Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Монголын Засгийн газрын тусламж дэмжлэгийг хүснэ хэмээн мэдээлжээ. Монгол улс БНАСАУ-тай дипломат харилцаатай боловч Япон-Умард Солонгос улсууд дипломат харилцаа тогтоогоогүй.

Түүнчлэн . Пүрэв гарагт болох уулзалтаар удаан хугацаанд үргэлжилж буй Орос, Японы газар нутгийн маргаантай арлуудын талаар хэлэлцэнэ хэмээн олон нийт анхаарал хандуулж байгаа юм.

 

 

Дайны дараах энхийн гэрээг хэлэлцээрийн түвшинд авч хэрэгжүүлснээр олон жил шийдэгдээгүй газар нутгийн маргаанаас болж хоёр улсын хооронд үүссэн үйл ойлголцол, ан цав арилж магадгүй гэж ажиглагчид хардаг. Одоогоор Абэ, Путин нар Кунашири, Эторофу арлуудад онгоц нисгэх зэргээр эдийн засгийн ач холбогдолтой үйл хэрэгт хамтран ажиллахаар санал нэгдээд байгаа юм.

Японы Ерөнхий сайд

 

Эх сурвалж: www.mainichi.jp 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.