СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НЭМГ-ын дарга Л.Тѳмѳрбаатар ажлаа мэдэхгүй байна уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалангийн хууль бус үйлддлүүдийн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Түүнийг удаа дараа хууль бус үйлдэл  гаргасан учир Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын 2019 оны зургадугаар сарын 21-ний өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Учир нь одоогоос хэдхэн хоногийн өмнө буюу 08-р сарын 22-ны өдөр тэрээр Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воусэныг Өргөө амаржих газарт хүлээн авч уулзсан талаараа мэдээлэл оруулжээ. Өөрөөр хэлбэл, эрхэм уншигч таны харж байгаа уг зураг өнгөрсөн 6-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн Г.Баясгалан дарга албан өрөөндөө албан уулзалт хийснийг гэрчилж байгаа юм. 

Тиймээс ажлаасаа чөлөөлөгдсөн хүн одоог хүртэл яагаад ажлаа хийгээд байгаа талаар тодруулахаар бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатартай холбогдоход "Ажлаасаас чөлөөлөгдсөн хүн ажлаа хийх ёс байхгүй. Ямар ч тийм зүйл болоогүй. Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч н.Дүүрэнгэрэл гэж хүн ажлыг нь хийж байгаа" гэх тайлбар өгсөн юм. 

Гэтэл дээрх зураг ажлаасаа халагдсан дарга нь ажлаа хийж буйг илтгэж байдаг...

Энэ бүхнээс үүдээд дээрх зураг худал уу, Л.Төмөрбаатар дарга харьяа газруудынхаа ажил хэрхэн өрнөж буй, хэн удирдаж буйг нь мэдэхгүй байв уу гэдэг асуулт тулгарч байна.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.