Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд ач холбогдол өгөх хэрэгтэй бөгөөд салбарын хууль хэлэлцэж байгаа юм шиг долоо хоногийн дотор хэлэлцэж дуусаад баталчихдаг зүйл биш хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дурдлаа.
-Засгийн газрын гишүүдийг хэрхэн сонгох талаар?
-Сүүлийн 30 жил Ерөнхий сайд нар 1.6 жил ажиллаж ирсэн. Үүнийг дагасан улс төрийн маш том өөрчлөлт явагддаг. Цаашлаад улс орны цаашдын хөгжилд хохиролтой алхам болдог. Үүнийг халах ёстой. Үүнтэй зэрэгцээд парламентынхаа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд парламент хяналт тавих хэрэгтэй. Зарим гишүүд сайдыг нэг бүрчлэн томилох хэрэгтэй зэргээр ярьж байгаа. Ер нь бол Засгийн газрыг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэсэг бүлэг хүмүүс Засгийн газрыг унагадаг болоод байна.