СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг төмөр замд зарцуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины манай улсад хийсэн айлчлалын үеэр ямар ямар онцлог гэрээ, хэлэлцээрүүд хийгдсэн талаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээлэлдээ дурдсанаас онцлон хүргэе.

1.     

Хамгийн чухал нь хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг ХУГАЦААГҮЙГЭЭР болгон байгуулж буйгаа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин дурдсан юм. Энэ бол хоёр талын итгэлцлэлийг бататгасан, хамтын ажиллагааг харилцааны шинэ эрин үед гаргах улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

2.     

Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2004 онд байгуулсан байдаг. Тэгвэл энэ хэлэлцээрийн хугацааг сунгажээ. ОХУ-аас манай улсад цэрэг-техникийн тусламжийг ямар ч өртөггүйгээр үзүүлсээр ирсэн юм.

3.      ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл өгөхөөр болов

Манай улс ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн экспортын зээл хүсчээ. Харин ОХУ-ын тал уг зээлийг олгох бөгөөд зээлийг УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад зарцуулах юм байна.

4.      Далайн боомт ашиглах боломж олгов

ОХУ нь өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломж гаргаж, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгааг Монгол Улын ерөнхийлөгч Х.Баттулга дурдав. 2018 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн  гэрээнд энэ боломжийг нээжээ. Манай улс Алс Дорнодын Зарубино боомтыг эзэмшдэг ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ хийж дуусгасан байна.

5.      Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай улсын хүсэлтийг дэмжинэ

Оросын Засгийн газар Худалдааны Төлөөлөгчийн газраа манай улсад хэдхэн хоногийн өмнө нээсэн бол манай улс ч мөн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотноо нээхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжинэ гэж үзэж байна.

6.      “Рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан” байгуулахаар болов

ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан” байгуулах санамж бичиг байгууллаа. Ингэснээр рубль, төгрөгийн харьцаа

7.     

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.