СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шарсан төмс, чипс, цагаан талхнаас өөр хүнс иддэггүй байсан хүү хараагүй болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Анагаах ухааны сэтгүүлд нийтэлснээр өдөр бүр франц шарсан төмс, чипс, цагаан талх идэх нь өсвөр насны хүүг хараагаа алдахад хангалттай муу нөлөө үзүүлсэн байна. Бристолын их сургуулийн эрдэмтдийн тайлбарласнаар хараагаа алдсан залуу өвчтний хоолны зуршил түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ.

Өсвөр насны хүүгийн эмч нарт хэлснээр бага сургуульд байхаасаа өдөр бүр шарсан төмс, төрөл бүрийн төмсний чипс, зүсэм хиам, зайдсаар хооллож ирсэн байна. 14 настайдаа хэт их ядаргаанд орж эмнэлэгт хандаж байжээ. Гэвч хүнс тэжээлийн дутагдалд орсон шинжгүй жин, өндрийн хэмжээ хэвийн байсан тул ямар нэг эмчилгээ бичээгүй байна.

 

 

Харин түүний цусан дахь аминдэм В12 маш бага түвшинд байсан тул энэ төрлийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Энэ явдлаас хойш жилийн дараа хүүгийн сонсгол муудаж, нүд нь бүрэлзэж эхэлсэн боловч эмч нар чухам юунаас болсныг нь олж мэдээгүй.

Бристол анагаах ухааны сургууль, хараа зүйн эмнэлэг уг тохиолдлыг нарийвчлан шинжилж нүдний харааг ивээн тэтгэдэг аминдэм дутагдаж, харааны мэдрэлийн тогтолцоо доголдсон байгааг илрүүлжээ. Өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн эмгэг маш ховор байдаг. Учир нь олон төрлийн хүнс хэрэглэх боломжтой.

Ядуурал, дайн, ган гачгаас үүдэж ард иргэд хүнс тэжээлийн хомсдолд орсон зарим газарт хүнс тэжээл, аминдэмийн дутагдлаас болж харааны мэдрэлийн тогтолцоо өвчлөх тохиолдол их байдаг гэжээ. Хэрэв үүнийг эрт илрүүлж эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай.

“Бидний хараа амьдралын чанар, боловсрол, ажилгүйдэл, нийгмийн хүрэлцээ, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг олон шалтгаанаар мууддаг” гэж хараазүйн эмч Дениз Атан хэлжээ.  Тодруулбал бид өдөр тутамдаа тэжээллэг бус, олон аминдэмийн баялаггүй хүнс хэрэглэвэл сохрох шалтгаан болж эрдсийн дутагдалд ордог гэжээ. Тиймээс цагаан хоолтой, тэжээллэг хүнс хэрэглэдэггүй бол В12 аминдэмийн дутагдлаас сэргийлэх хэрэгтэй байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.