Төв аймгийн Зуунмод хотоос Манзушир хийд хүртэл 7,4 км. Энэ замыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг тус аймгаас сонгогдсон гишүүд санаачлан холбогдох зардлыг улсын төсөвт суулгажээ. Уг замын эхний хэсэг болох 0,4 км зам, 14м төмөр бетон гүүрийг ашиглалтад орууллаа.
Зуунмод-Манзушир чиглэлийн замыг улсын төсвийн тэрбум 53 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЗЗБ ХХК барьжээ. Явган хүний зам, унадаг дугуйн зам, 14м төмөр, бетон гүүр бүхий уг зам гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай иж бүрэн зам гэдгээрээ онцлог. Харин үлдсэн замыг барьж, байгуулах төсвийг улсын төсөвт мөн суулгахаар ажиллаж байгаагаа Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд замын нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ онцолсон юм.