СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шатсан усан онгоц дээр аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан гэр бүлийн таван хүн байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд далай доогуур шумбах аялал зохион байгуулж байсан завь шатаж 30 гаруй зорчигч сураггүй алга болоод байгаагаас 20 цогцос олдоод байна.

Одоогоор олдоод буй 20 хүний цогцсыг таниулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. 24 цагийн турш шатсан усан онгоцноос 200 км гаруй талбайд эрэл хайгуул явуулсны эцэст амьд хүн үлдсэн гэх найдвар тасарсан тул аврах ажиллагааг зогсоожээ.

Амь насаа алдсан болон сураггүй болсон иргэдийн дунд нэг гэр бүлийн таван гишүүн байсныг Стоктон хотын оршин суугч Сюзана Розас Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний гурван охин хойд ээжийнхээ хамт аавынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэж далай доогуур шумбах гурав хоногийн аялалд гарчээ. Гэвч тэд эргэж ирээгүй байна.

 

 

Сюзана Розасын охид Эван, Никол, Анжела нар хойд ээж Ферниса Сизон, аав Майкл Куйтасолын хамт шатсан онгоцон дээр байжээ. Энэ тухай цахим орчинд нийтлэхэд иргэд түүнийг дэмжиж гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.