СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Католик сургууль хараал жатга хүрэхээс сэргийлж Харри Поттерын номыг устгажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Теннесси мужийн нийслэл Нашвиль хотын хувийн Католик сургууль Харри Поттерын номуудыг номын сангаасаа устгажээ. Учир нь ЖК Роулингийн Харри Поттер цуврал номуудад гардаг хараал жатгыг жинхнээс нь бичсэн байдаг тул үүнийг уншсан хүмүүсийн сүнс бодитоор чөтгөрийн хорлол болох эрсдэлтэй гэж үзсэн байна.

Гэгээн Эдвард католик сургуулийн номлогч сургуулийн өмнөх наснаас наймдугаар анги хүртэл хүүхдүүдэд хичээл заадаг аж. Тэрээр сурагчдынхаа эцэг эх рүү цахим шуудангаар Харри Поттерын цуврал номын талаар хэлж номын сангаас устгахыг уриалсан байна.

Номлогч Дан Рийлийн бичсэнээр тус номонд ид шид, чөтгөр шулмын хараалын аль аль нь бичигдсэн байдгийг жинхэнэ гэж үздэггүй ч үнэн хэрэгтээ тэр бол төөрөгдөл юм. Учир нь номонд ашигласан үсэг, хараал шившлэгүүд бодит ба үүнийг уншсанаар чөтгөрийн сүнсийг сэрээж хараал хүрэх эрсдэлтэй гэжээ.

1997-2007 оны хооронд хэвлэгдсэн шилдэг борлуулалттай цуврал номонд “avada kedavra”, “аллага”-ын шившлэг буюу “crucio”, “imperio” буюу тарчлаан тамлах утгатай шившлэг үйлдлүүд олон гардаг байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.