СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дипломат албаар хөлжсөн А.Батсайханыг ажлаас нь халжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

. Энэ жилийн

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр “маш нууц” гэсэн хөмсөгтэй материалыг хүлээн авч хуралджээ. Тус хуралдаанд “1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон янжуур тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд танилцуулж, цаашид тэдгээр хүмүүстэй ямар хариуцлага тооцохоо тус хороогоор хэлэлцүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос

Лаос Улсын Батлан хамгаалах яамны "Найрамдал" одонг гардаж байгаа нь 2019.07.02

Авирмэдийн Батсайхан нь 2003-2007 онд Польш Улсад суугаа Монголын ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байх үедээ ОХУ-аас их хэмжээний янжуур тамхийг хууль бусаар Европын холбооны улс орнууд руу дипломат дугаартай автомашин ашиглан тээвэрлэсэн хэмээн сэжиглэгдэж, Польшийн цагдаад эрэн сурвалжлагдаж эхэлсэн байдаг.

Тэрбээр  ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ буюу 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Польш руу орох үед нь түүнийг тус улсын цагдаа нар баривчилж байсан юм.

Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын нэр нүүрийг дэлхий дахинд улалзуулж, дипломат албанаас жигшүүртэйгээр халагдаж байсан А.Батсайханыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил 2016 оны наймдугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад суугаад ЭСЯ-нд зөвлөхөөр томилж илгээсэн байдаг.

1990 онд Их тэнгэрийн аманд зөөгчөөс ажлын гараагаа эхэлж, улмаар Төрийн ёслолын алба /1992-1998/, Гадаад хэргийн яаманд атташе /2000-2002/, Монгол Улсаас Польш улсад суугаа түр хамаарагч /2003-2007/, Төрийн ёслолын албаны дарга /2008-2010/, ОХУ-д суугаа ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн дарга /2011-2012/, БНАЛАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх /2016-2019/ зэрэг насаараа төрийн алба хашсан тэрбээр туйлын хөрөнгөжүү нэгэн болох нь түүний АТГ-т гаргасан ХОМ-ээс харагддаг.

Түүний болон эхнэрийнх нь нэр дээр ямар ч компани байдаггүй, бүр төрөөс үнэгүй олгосон Эрдэнэс-тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаа ч байдаггүй атал тэрбээр 3,041,440,000.0 /гурван тэрбум дөчин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг юм.

А.Батсайханы гэр бүлийн сүүлийн хоёр жилийн орлого /Эх сурвалж: xacxom.mn/

А.Батсайханы өмчлөлийн орон сууц, түүний үнэлгээ /Эх сурвалж: xacxom.mn/

Чухам ямар нууц орлогоороо тус орон сууцаа худалдаж авсныг би мэдэхгүй ч, ийм үнэтэй орон сууцыг төрийн албан хаагчийн цалингаар авах ямар ч боломжгүй гэдгийг л маш сайн мэдэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.