Хонконгийн жагсаал хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан улам бүр хүрээгээ тэлж олон улсын анхаарлыг татаж байна. Үүнтэй зэрэгцэн эх газрын Хятадын Засгийн газар нөхцөл байдлыг намжаахыг удирдагч Кэрри Ламд үүрэг даалгавар болгосон нь гарцаагүй.
Reuters агентлагийн дэлгэсэн бичлэгт Хонконгийн удирдагч өнгөрсөн долоо хоногт хаалттай хийсэн бизнес уулзалтын үеэр маш их хавчигдмал байдалд орсон гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн “Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Хонконгт болж буй эмх замбараагүй байдлаас шалтгаалж уучилж болшгүй үйлдэл харууллаа. Хэрвээ надад сонголт байсан бол юун түрүүнд гүнээ хүлцэл өчиж огцрох байсан юм” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн шөнө худалдааны төв Ковлун дахь Монкокыг босогчид, жагсагчдаас цэвэрлэхийн тулд хэв журам сахиулах цагдаа нар нулимс асгаруулагч хий тавьж зөрчил мөргөлдөөн хурцадсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com