Хичээлийн шинэ жил эхэлж байхад Хонконгийн бүрэн дунд боловсролын 200 сургуулийн 10,000 гаруй сурагч хичээлдээ суулгүй тасалж ардчиллыг дэмжсэн жагсаалд нэгджээ. Мөн эндэхийн оюутнууд хоёр өдөр хичээлээ хаяж эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна.
Хятадын Хонконгийн их сургуулийн гадаа олон мянган оюутан цугласан байна. 19 настай оюутны хэлснээр “Зуны амралт дууссан боловч бид Хонконгийн төлөө жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна гэдгээ хэлэх гэж энд ирсэн” гэжээ. Мөн Эдинбургийн ордны гадаа ахлах, дунд сургуулийн сурагчид цуглаж “Хонконг бол бидний гэр. Бид хотын ирээдүй учраас түүнийг хамгаалахын тулд хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн 17 настай сурагч ярьсан байна.
Жагсаал тэмцэлд боловсролын салбарынхан татагдан ороод зогссонгүй эмнэлгийн сувилагчид ажлын байран дээрээ ардчиллыг дэмжсэн сурталчилгааны самбар байршуулан үзэл бодлоо илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com