СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дориан хар салхины улмаас Багамын арлуудад таван хүн амиа алдав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дориан хар салхи долоо хоногийн эхэнд Багамын арлуудыг дайрч одоогоор таван хүн амиа алдсаныг Ерөнхий сайд Хуберт Миннис мэдэгджээ. Амиа алдсан иргэд Абако арлуудын оршин суугчид юм байна.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дамжуулснаар ойролцоогоор 13,000 байшин шуурганд эвдэрч сүйдсэн байж болзошгүй. Дориан нь Атлантын далайн хоёр дахь хүчтэй, аюул дагуулсан хар салхи хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

Иргэд үерээс зугтаж байшингийн дээвэр дээр авирч, машинууд онхолдон, модод үндсээрээ сугарч унасан байна.

 

 

Ирэх өдрүүдэд хар салхи Америкийн эргийг чиглэж болзошгүй тул Флорида, Жеоржиа, Умард ба Өмнөд Каролина мужуудад онц байдал зарлаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хар салхи иргэдийн амь насанд хүрээгүй ч энэ долоо хоногт Багамын оршин суугчид амиа алдсан тул цаашид иргэдийн амь насыг хамгаалахын тулд эрх баригчид анхаарал хандуулахыг цаг уур судлаачид зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.