БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газраас энэ сарын 27-ны өдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд 11.00-15.00 цагийн хооронд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Уг хөдөлмөрийн яармаг, өдөрлөгт Монгол Улсын 20, БНСУ-ын 15 ажил олгогч компаниуд оролцож, Монголд ирээд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа иргэдийг ажлыг ярилцлагад оруулж, ажилд авах юм байна. Монголын талаас уг өдөрлөгийг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар дэмжин оролцох аж.