Сумо бөхийн 41 дэх их аварга ёкозуна М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргаад байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр сумо бөхийн дэвжээнд 42 удаа түрүүлсэн их аварга Даваажаргал Япон улсын иргэншлээ өнөөдөр албан ёсоор хүлээж авлаа.
Японы Засгийн газар их аваргын иргэншлээ солих хүсэлтийг хүлээж авч олон нийтэд зарласан байна. Энэ жил 34 настай ёкозуна Монгол улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болсноор спортын тамирчны амжилт, цаашдын ирээдүйдээ томоохон хувь нэмэр оруулж, ахиц дэвшил гарган дахин нэг алхмаар урагшиллаа хэмээн мэдээлжээ.
Их аварга Даваажаргал ийнхүү иргэншлээ сольж Япон улсын иргэн болсон гурав дахь ёкозуна болж байна. Урьд өмнө Америк гаралтай Акебоно, Мусашимару аваргууд Япон улсын иргэн болж байжээ.
Эх сурвалж: www3.nhk.or.jp, www.japantimes.co.jp