СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-03

Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Улс төр, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн хөшөөнд өнөө өглөө цэцэг өргөлөө.

Агуу их ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Ж.Лхагвасүрэн гуайн алдар гавьяаг хүндэтгэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цэргийн штаб, Хуурай цэргийн командлал, ар гэрийн төлөөлөл цэцэг өргөх ёслолд оролцов.

Залуу жанжин Ж.Лхавагсүрэнгийн хүү Лхагваа “Халх голын дайны 80 жилийн ойг их өргөн тэмдэглэж, ОХУ-ын талаас сайн оролцож байна.. Миний хувьд сэтгэгдэл их өндөр байна. Халх голын дайнд оролцсон хүмүүсээс тав үлдсэн гэсэн хамгийн сүүлд Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай өөд боллоо. Үндсэндээ амьд үлдэж байгаа нь бид нар байна шүү дээ” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Залуу жанжин Ж.Лхавагсүрэнгийн хүү Лхагваа “Халх голын дайны 80 жилийн ойг их өргөн тэмдэглэж, ОХУ-ын талаас сайн оролцож байна. Уг үйл явдлыг хүндэтгэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирж байгаад баярлаж байна

Ж.Лхагвасүрэн гуай нь 1939 онд Монгол Ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын орлогч дарга, газрын дарга, Цэргийн яамны сайд, дараа нь Халх голын дайнд К.Жуковын орлогч жанжнаар томилогдон монгол цэргүүдийг командалж байв. 1945 оноос Монголын зэвсэгт хүчнийг Маршил Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.  . Тухайн үеийн жанжин гэдэг бол генерал цолтой дүйх ажээ. Генерал, сайд нар олон байсан боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэг нь Ж.Лхагвасүрэн юм. 1912 онд Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төржээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.