Кени улсын нийслэл Найроби хотын ойролцоо байдаг Тамын хаалга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үер бууж хоёр жуулчин амиа алдаж, таван жуулчин сураггүй алга болсон байна.
Үерт осолдсон долоон хүний тав нь дотоодын аялагчид, нэг нь жуулчдын хөтөч, нөгөө нь гадны иргэн байжээ. Эрж хайх, аврах ажиллагааны үеэр хоёр хүний цогцос олдсон ба аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож хаалгыг нь барьжээ. Сураггүй болсон хүмүүсийг эсэн мэнд олдоно гэх найдлага бараг тасарч байна гэжээ.
Тамын хаалга цэцэрлэгт хүрээлэн нь түүхээс өмнөх үеэс улбаатай Кени улсын байгалийн цогцолборт газар юм. Диснейн алдарт бүтээлүүдийн нэг “The Lion King” уг цэцэрлэгт хүрээлэнгийн хурц хад, нарийн цохио зэрэг өвөрмөц тогтцоос санаа авсан байдаг.
Эх сурвалж: www.bbc.com