Ромын пап Францис цахилгаан шатанд 25 минутын турш гацжээ. Пап цахилгаан шатанд гацсанаас болж Ватиканы Гэгээн Петрийн талбайд тавих ёстой байсан айлтгалын цагаас хоцорсон байна.
Гал сөнөөгчид Ромын папыг цахилгаан шатнаас гаргасны дараа тэрээр сүсэгтэн олны өмнө гарч хүлцэл өчжээ. “Хүндэт ах, эгч дүүсээ өглөөний мэнд дэвшүүлье. Юун түрүүнд урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас болж хоцорсондоо уучлалт гуйя. Би цахилгаан шатанд 25 минутын турш гацчихлаа” хэмээн тайлбарласан байна.
Азаар түүнийг гал сөнөөгчид аварсан тул тэдэнд алга ташин талархлаа илэрхийлье гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com