СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-02

LIVE: Ялтан Ц.Амгаланбаатар "500 сая төгрөг өгнө гэсэн учир би Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн" гэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Б.Хурц нарт холбогдох шүүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ- 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Стратегийн ордуудын 51 хувийг иргэд өмчлөх санал оруулахгүй бол бид ҮХНӨ-ийг дэмжихгүй

-УИХ дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор зарчмын таван заалт дээр зөвшилцөл үргэлжилж байна. Манай ШИНЭ нам дээрх зарчмын таван санал дээр иргэдээс санал асуулга явж байна. Нийт 6467 хүнээс санал авсан.  

Нэгдүгээрт байгалийн баялгийн асуудлаар.

Мөн Парламентийн бүрэн эрхийн хугацаа, парламентийн гишүүдийн тооны асуудал багагүй маргааныг дагуулж буй.  Энэ заалтаар ч мөн манай ШИНЭ нам санал асуулга явуулсан.

Одоогийн байгаа тоонд өөрчлөлт хийх шаардлагагүй гэсэн саналтай иргэн 71 хувийг эзэлж байгаа бол 99 гишүүн, 5 жилийг дэмжэсн иргэдийн тоо 9,8 хувь байна.

Харин 108 гишүүн 5 жил гэсэн саналыг 8,8 хувь нь дэмжиж байна. Иймээс Шударга иргэдийн нэгдсэн эвслийн байр суурь маш тодорхой. Бид ямар ч нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийн 51 хувийг иргэдэд өмчлүүлэх санал дээр эцсээ хүртэл явна. Хэрэв бидний энэ саналыг дэмжихгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид дэмжихгүй.

Үргэлжлүүлээд бид сонгуулийн тогтолцоо холбоотой заалт дээр санал асуулга явуулж эхэлсэн. Хүн сонгох уу, намыг сонгох уу гэдгийг бид асууна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ялтан Ц.Амгаланбаатар УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн

- "Монгол улсад цөмийн хог хаягдлыг булшлах, хилээр цөмийн хог хаягдал оруулах, хадгалах, байршуулах, дамжин өнгөрүүлэх алив бүх хэлбэрийг хориглоно" гэдэг заалтыг ҮХНӨ-д оруулахаар "ШИНЭ"-ээс санал гаргаж, УИХ-ын дарга болон зөвшилцөх ажлын хэсэгт хүргүүлж байна.

Яагаад гэвэл 2011 онд цөмийн хог хаягдлыг хадгалах, булшлахыг хориглоно гэдэг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан. Гэвч Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж гуай сонгууль хийх зорилгоор худал зарлиг гаргажээ. Тухай үед хууль гаргаж хориглох гэж байсныг хуурамч зарлигаар далдалж зогсоосон байна.

Тиймээс

Мөн бид Б.Хурцын шүүх хуралтай холбоотой мэдээлэл өгье.

Монгол улсын хуулиар шүүх ямар нэгэн шийд гаргасан бол түүнийгээ 14 хоногийн дотор холбогдогч этгээдүүдэд танилцуулах ёстой. Шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зэрэг хүмүүст. 14 хоног нь өнөөдрөөр дуусгавар болж байна.

Ц.Амгаланбаатар гэх этгээд төрийн гуран өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд захидал илгээсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүлсэн.

Уг захидалдаа:

“500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй. Гадагш ч гаргасангүй. Тиймээс би дахиж гүтгэж чадахгүй” гэсэн байна.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ч хэлмэгдсэн гэдэг байр суурин дээрээ байгаа. Шоронгийн өрөөнд нүцгэн шалдан хоригдлууд оруулж дарамтлуулсан нь нотлогдсон байна...

Одоо 14  хоног нь дууссан учир прокурор ажлаа хийх ёстой гэж бид үзэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.