СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-02

Мандал сумаас УЛААНБААТАР-ДАРХАН чиглэлийн төв замтай холбох хатуу хучилттай замын ажлын явцаас

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Улаанбаатар – Дархан чиглэлийн төв замаас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот хүртэлх 30 км авто замын ажлын явц ид өрнөж байна. Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорч байгаа тул зам барилгын ажлыг шуурхайлах чиглэлийг тус сумын удирдлага тендерт шалгарсан компанийн удирдлагууд өгсөн аж.

Авто замын ажлыг “Замын битум” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний дагуу 2019 онд ашиглалтанд орно. Зохиогчийн хяналтыг “Ар Си Эс Си” ХХК, захиалагчийн хяналтыг Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тус тус хийж гүйцэтгэж байна.


Тус зам нь хийцийн хувьд далангийн үе, 30 см хайрган дэвсгэр, 20 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь, 7 см асфальтобетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 8 м, нийт 51 ширхэг төмөрбетон дугуй болон дөрвөлжин хоолойтой төлөвлөгдсөн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.