“Халхын голын байлдааны ялалт”-ын түүхт 80 жилийн ой болж буйтай холбогдуулан бид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, хилийн цэргийн бэлтгэл оффицер С.Ганболдтой ярилцлаа. Цэргийн албыг 11 жил хаасан тэрээр Халхын голын байлдааныг монголчуудыг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг санууллаа.
Бэлтгэл оффицер С.Ганболд:
- Халхын голын байлдаан Япончуудын хэлдэг шиг жижиг тулгарал огт биш. Дэлхийг цочоосон томоохон дайн байсан. Ялангуяа агаарын тулалдаан урд хожид дэлхийд болж байгаагүй тулалдаан болсон.
...Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Талын хөндлөн гэдэг газарт ЗХУ-ын агаарын цэргийн 150-р хороо байрлаж байсан. 1939 оны 08-р сарын 25-ны өдөр ЗХУ-ын агаарын цэргийн 150-р хорооны комиссар Жукини агаарын цэргийн тулалдаанд орж байхдаа онгоц нь шатаж унах үед дайсны объект руу онгоцтойгоо мөргөж унаж байсан эрлэхэг гавъяатай.
Энэ нь агаарын цэргийн түүхэнд анх удаа болсон үйл явдал. Яг энэ үйлдлийг Дэлхийн 2-р дайны үед ЗХУ-ын домогт баатар Гостила давтсан байдаг. Халхын голын байлдаан бол Монгол, Зөвлөлт ахан дүүсийн цусаараа гагнагдсан түүхэн үйл явдал... гэсэн юм. Түүний ярилцлагыг бүтнээр нь хүлээн авна уу.